Москвагийн Улсын их сургуулийн үзэсгэлэнд монгол ахуйг харуулсан гэрэл зургууд дэлгэгдэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. Хөдөөгийн монгол айлын амьдралыг харуулсан гэрэл зургууд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэгдээ.
Сар бүр гэрэл зургийн шинэлэг бүтээлүүдээр шинэчлэгдэн солигддог тус үзэсгэлэнд энэ удаа 60 гаруй бүтээл дэлгэгдсэний дотор оросын зурагчин Сергей Мещеряковын Монгол ахуйг харуулсан сонирхолтой зургууд багтжээ.
Тэрбээр гурван жилийн өмнө манай орны Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг баруун, зүүн аймгуудаар аялахдаа
1000 агшныг дуран авайдаа буулгаж урын сангаа баяжуулжээ.
“Би хүн, байгалийн хослолыг бүтээлдээ буулгах хамгийн дуртай. Энэ хүсэл маань Монголд утга төгөлдөр биелэсэн. Монголын цэлмэг хөх тэнгэрийн дор авсан зураг ямар ч засвар шаарддаггүй нь гайхалтай. Цаашдаа Монголын Говь нутгаар аялж, цуглуулгаа улам баяжуулна” хэмээн зурагчин Сергей Мещеряков онцлов.

Л.Нандиа