Тэмцээнд хошуучилсан албан хаагчид цалинтай чөлөөгөөр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 20:45:36

Хэнтий аймгийн Хил хамгаалах байгууллагын ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд “Хан Хэнтийн авъяаслаг хилчид” урлагийн тэмцээн боллоо.

Тус тэмцээн нь Хил хамгаалах байгууллагын 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд бие бүрэлдэхүүний урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэх зорилготой аж.

Энэхүү ангийн бие бүрэлдэхүүнийг эрэгтэй, эмэгтэй тус тусад нь байр эзлүүлснээр Хүнсний албаны дарга, ахмад н.Бямбадорж 1-р байр, Дотоод хяналтын албаны дарга, дэд хурандаа П.Зоригт 2-р байр, хилчин, дэд ахлагч Т.Ганням 3-р байр, уурын зуухны галч, энгийн  Б.Мөнхцолмон 4-р байр, ЦСАЗБА-ны дарга, ахмад Э.Цэнд 5-р байранд тус тус шалгарлаа.

Мөн эмэгтэй албан хаагчдаас СМССА-ны хөгжимчин, ахлах ахлагч Б.Ууганбаяр 1-р байр, хөгжимчин, ахлагч Ш.Баярмаа 2-р байр, зэвсгийн мастер, ахлах ахлагч Р.Ариунзул 3-р байр, номын санч, М.Амармөнх 4-р байр, ХМТА-ны холбоочин, Т.Энхдагина 5-р байранд тус тус шалгарч, 1-5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулжээ.

Энэ жилийн урлагийн наадмыг “Хилчний уянга” чуулгын уран бүтээлчид шүүн явуулсан нь өмнөх жилийнхээс илүү онцлог болсон аж.

О.Буянхишиг

Related news