Сурагчид Бурхийн рашааныг өөрсдийн санаачилгаар тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-12 18:54:51
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагчид “Бурхийн рашаан”-д хүрэх замыг засч, хаягдал дугуй ашиглан шат хийсэн байна.
Тус ангийхан “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж, энэ хүрээнд Бурхийн рашааныг тохижуулж байгаа ба цаашид 9 дүгээр багийн иргэдтэй хамтран хогийг цэвэрлэх, хашаа барих, хүүхэд бүр нэг мод тарихаар төлөвлөж байна. Мөн Дэлгэрэх голын орчныг цэвэрлэжээ.
Бурхийн рашаан нь Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших бөгөөд ходоод, дотрын өвчинд сайн гэгдэж Арвайхээрчүүд төдийгүй бусад сумаас хөгшүүд захиж авахуулдаг юм. Гэвч чулуутай, хонхор газар байрладаг учраас бууж очиход төвөгтэй байдаг ажээ.
Мөн цасны шар ус, борооны үертэй холилдож, хогонд дарагдан чанараа алдаж байгаад сурагчид харамсаж байгаагаа илэрхийлэв.
Б.Батчимэг
Related news