Арвайхээр сумын МАН-ын хороо даргаа шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын МАН-ын Хорооноос анхдугаар бага хурлаа зохион байгуулж, даргаа солилоо. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж 2011 оны 12 сараас 2018 он хүртэлх хугацаанд Арвайхээр сумын МАН-ын Хорооны даргаар ажилласан тайлангаа намын гишүүд, дэмжигчдэдээ тавиж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Бага хурлын төлөөлөгчдийн нууц санал хураалтаар Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж 99,2 хувийн санал аван сумын МАН-ын Хорооны даргаар сонгогдсон байна. Тэрээр аймгийн МАН-ын дэд даргаар болон төрийн албанд удирдах ажилтнаар багагүй хугацаанд ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин аж.
Арвайхээр сумын МАН-ын Хороо нь 2012, 2016 оны шат шатны сонгуульд амжилттай оролцон 2016 оны аймгийн ИТХ-д 12-оос 12, сумын ИТХ-д 31-ээс 31, багийн ИНХ-д 11-ээс 11 суудал авсан байна.

Б.Батчимэг