“Ойрад түмэн язгуур урлагийн их наадам”-д Увс аймгийн “Ойрад” хамтлаг түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-14 16:28:34
 Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын БНХалимаг улсын нийслэл Элистэй хотноо зохион байгуулагдсан “Ойрад түмэн язгуур урлагийн их наадам” энэ сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрчээ. Өргөн цар хүрээг хамарсан энэхүү наадмын уртын дууны төрөлд Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын дуучин Жавын Тулгаа чадвар чансаагаа харуулан тэргүүн байр эзэлсэн байна. Харин тус наадмын хамгийн дээд Гранпри шагналыг Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын “Ойрад” хамтлаг хүртжээ.
Олон улсын наадмаас Грампри шагнал хүртсэн “Ойрад” театрын уран бүтээлчиддээ аймгийн Засаг дарга Д.Батсайхан баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн байна. Энэхүү наадамд ОХУ-ын БНХалимаг, Тува, Алтай, Якут, Башкир, Буриад улсын болон БНХАУ-ын ШУӨЗО-ны уран бүтээлчид оролцсон байна. Монгол Улсаас "Алтай" хамтлаг, Увс аймгийн "Ойрад" хамтлаг, Ховд аймгийн ардын авъяастнууд оролцжээ.
Б.Батхүү
Related news