Загас барихыг түр хугацаагаар хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Яг өдийд загасны үржил явагдаж байгаа тул загас агнахыг аймгийн хэмжээнд хориглоод байна. Өнгөрсөн онд загасны нөөцийн судалгааг аймгийн хэмжээнд хийлгэхэд Үүрэг нуураас 30 мянга, Ачит нуураас 20 мянга, Хяргас нуурын Айргийн хоолойгоос 30 мянган ширхэг загас агнах боломжтой гэсэн судалгаа гарсан байна.
Энэ дагуу өнгөрсөн өвөл агнуурын ажил хийжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Увс аймгийн нууруудын загасны тоо толгой өсч үржиж байгаа ч үйлдвэр байгуулах хэмжээнд очоогүй байна. Харин загасны тоо толгой өсч, идэш тэжээл хомсдож байгаатай холбоотой агнуурын ажлыг жил бүр дээрх тоогоор хийж байхаар болжээ.

Б.Батхүү