Аймгийн нутаг дэвсгэрийн 9.9 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 176 тусгай зөвшөөрлийг 127 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнд олгогдсон талбайн хэмжээ 707.9 мянган га болсон нь аймгийн нутаг дэвсгэрийн 9.9 хувьтай тэнцэж байгаа аж. Эдгээр зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл 39 байна. Тухайлбал, нүүрсний 16, алтны 13, давсны дөрөв, төмрийн хүдрийн дөрөв, зэсийн нэг, газрын ховор металлын нэг зөвшөөрөл 25 аж ахуйн нэгжид тус тус олгогджээ.
Одоогийн байдлаар Увс аймагт Хар тарвагатай, Хотгор, Эрчим, Нэтэнт, Тоосгон уул ХХК-иуд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн Хяргас суманд “Цэрэнбадам” ХХК-ийн алтны уурхай, Наранбулаг суманд төмрийн хүдрийн Харганатын орд ажиллаж байна.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол хийх шаардлагатай байгаа юм. Гэвч одоохондоо гар аргаар биологийн нөхөн сэргээлтийг зарим уурхай хийхээр ярьж байгаа ч бодит ажил болоогүй байна. Харин техникийн нөхөн сэргээлтийн талаар дурсах ч үгүй байна.

Б.Батхүү