Энэ жил Орхон аймаг 2000 м.кв талбайд авто замын нөхөөс хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Энэ онд Орхон аймаг авто замын эвдрэл ихтэй 400 орчим газрын 2000 гаруй м.кв талбайг 100 орчим сая төгрөгөөр нөхөж, янзална ” гэж АЗДТГ-ын Хотын захирагчийн алба мэдээллээ.
Үүнд эвдрэл гэмтэл ихтэй Дэнж, Баянбулаг, Их залуу, Шанд, Наран багийн зам багтаж байна. Мөн орон сууцны хороолол доторх Барилгачдын талбай, БОЭТ-ийн урд хэсэг, 3, 6, 4-р хорооллын Аюулгүйн тойргийн хэсгийн замыг нөхнө.
Хөрсөн дээрх температур таван градусаас дотогш ороогүй нөхцөлд хучилтын ажлыг хийх боломжгүй байдаг. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэмжилтээр хөрсөн дэх температур хасах хэмтэй гарсан тул замын нөхөөсийн ажлыг түр хойшлуулжээ. Иймд цаг агаар дулаартал түр хугацаанд нөхөөсийг шороогоор дүүргэсэн байна. Мөн асфальтны үйлдвэрийн бэлэн байдлыг хангаж байна. Гэхдээ энэ сарын 20-иос замын нөхөөсийн ажлыг эхлүүлж тавдугаар сардаа бүрэн дуусгах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ