“Монголоо сонсъё” аяны нээлтэд 1000 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-21 13:32:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монголоо сонсъё” үндэсний аянг Орхон аймгийн Ардчилсан нам энэ сарын 19-нд эхлүүлж намын гишүүддээ аяны зорилго, зорилтын талаар мэдээлэл хүргэлээ. Уг аян зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Аяны хүрээнд Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, түүний хүрээнд хийх гэж буй ажлаа танилцуулж,  иргэд, сонгогчдын санал, хүсэлтийг сонсох ажээ. Дээрх уулзалтад Зэст, Оюут, Хүрэнбулаг багийн 1000 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Орхон аймагт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар иргэд санал, бодлоо хэлж байлаа. Орхон аймгийн Ардчилсан нам 24 багийн иргэдтэй уулзаж зургадугаар сард А.Амарын талбайд  хаалтаа хийх ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

Related news