Монгол хэл бичгийн шалгалтад 52 шалгуулагч ирсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ. Увс аймгийн хувьд Монгол хэл бичгийн шалгалтад 52 шалгуулагч, физикийн шалгалтад 6 шалгуулагч ирээгүй байна. Шалгалт хэвийн үргэлжилж байна. Нийт шалгуулагчдад шалгалт эхлэх хугацаанаас хоёр цагийн өмнө шалгалт авах байранд ирэхийг зөвлөж байгаа ч зарим шалгуулагч үүнийг хэрэгсээгүй байна.
Увс аймгийн хувьд энэ жил ЕБС-ийг 1100 гаруй хүүхэд төгсөж, ЭЕШ өгөх юм.
Увс аймгийн хувьд энэ жил ЕБС-ийг 1100 гаруй хүүхэд төгсөж, ЭЕШ өгөх юм.
Б.Батхүү