Сургууль, цэцэрлэгүүдийн засвар бүрэн дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 30 сургууль, 41 цэцэрлэг хичээл сургалтын үйл ажиллагаа явуулна. Тухайн сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил бүрэн дуусч, сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.
Өмнөх онд 29 сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хичээлийн жилээс "Баянхонгор-Олон улсын бага сургууль" нээгдэн ажиллах бол цэцэрлэгийн тоо урд жилийн дүнгээрээ буюу улсын 35, хувийн хэвшлийн зургаан цэцэрлэг ажиллах юм байна. Түүнээс гадна Хүүхэд харах үйлчилгээний 20 төв ажиллах аж. Ийнхүү нэгдсэн дүнгээр аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 орчим хувьтай байна.
Сонирхуулахад, энэ онд /хавар, зун/ Баянхонгор аймгийн 16 багт 324 хүүхэд нүүдлийн цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшжээ.
Б.Мөнхзул