Баянхонгорын нутгийн 70 шахам хувьд бэлчээр мууджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 94 багийн Бэлчээрийн ургацын мэдээгээр нийт нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, 70 шахам хувьд өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн дүгнэлт гарчээ.
Сумын дүнгээр авч үзвэл Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр, Богд сумдад даац олон дахин хэтэрсэн байна.
Мөн аймгийн хэмжээнд говь, тал хээрийн бүсийн 12 сумын нутагт зуншлага оройтож болсноос малчид өөрийн аймгийн хангайн сумд болон Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв аймгийн нутагт 460 өрхийн 310 мянга гаруй толгой мал отроор зусчээ.
Аймгийн удирдлагууд хадлангийн газар шийдэх зорилгоор наймдугаар сарын 30-аас энэ сарын хоёрны хооронд Булган, Сэлэнгэ аймагт ажиллаж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас хадлан хадахаар гэрээ, хэлэлцээр хийгээд байна.
Түүнээс гадна бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, ашиглагдахгүй байгаа бэлчээрийг усжуулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо сумын дунд ар, Бууцагаан сумын зүлэгт, Эрдэнэцогт сумын Баянзүрхийн хонхорт шинээр инженерийн хийцтэй уст цэг гаргаап байна. Харин Шинэжинст, Богд, Баян-Өндөр сумдад инженерийн хийцтэй уст цэг гаргах ажил үргэлжилж байгаа аж.
Б.Мөнхзул