Ираны авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ нь цөмийн хэлэлцээрт оролцогч бусад улстай хийх яриа хэлэлцээнээс хамаарна
МОСКВА. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдэхдээ “Ираны авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ нь цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч бусад улстай хийх яриа хэлэлцээнээс хамаарна” гэжээ.
2605日