Хойд Америкийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлжээ
МОСКВА. /kommersant/. Есдүгээр сард Хойд Америкийн нүүрс олборлогчид Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээрээ Оросыг гүйцэж, Хятадын хувьд түүхий эдийн томоохон нийлүүлэгч боллоо. БНХАУ-ын гаалийн статистикийн мэдээгээр, он гарснаас хойш АНУ, Канадаас тус улсад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 870.6 болон 92 хувиар тус тус өссөн байна. Энэ нь одоо Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орон руу нүүрсээ нийлүүлэх болсон Австралийн импортыг хориглосонтой холбоотой өсөлт юм.
1320日