БНХАУ хөгжлийн ногдол ашгаа дэлхий дахинтай хуваалцаж байна
БЭЭЖИН. /Синьхуа/.Энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн дөрөв дэх удаагийн Хятадын олон улсын импортын экспогийн үзэсгэлэнгийн нийт талбай нь 366 мянган хавтгай дөрвөлжин метр байна. АНУ, Япон, Герман, Франц, Их Британи зэрэг улс орноос үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх жилийнхтэй адил, үзэсгэлэнгийн талбайн хэмжээ нь ч урьдын адил том байна. Мөн дэлхийн буурай хөгжилтэй 33 орны 90 орчим аж ахуйн нэгж Хятадын зах зээлд хөл тавих зорилготойгоор энэ оны экспо-д олон төрлийн бараа бүтээгдэхүүнээ авч иржээ.
1309日