Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо
ДОХА, 2025 оны нэгдүгээр сарын 16 /CNN/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг түр зогсоож, барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг үе шаттайгаар суллах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани мэдэгдлээ.
198日