Симона Халеп их спортод эргэн ирлээ
ЛОЗАНН, 2024 оны гуравдугаар сарын 6 /forbes/. Дэлхийн чансааг тэргүүлж байсан Румыны нэрт теннисчин Симона Халеп сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир тэмцээнд оролцох эрхээ 4 жилээр хасуулаад байсан бол өчигдөр Спортын арбитрын шүүхээс энэ хугацааг 9 сар болгож бууруулжээ. Ингэснээр 2022 оны 10 дугаар сараас хойш тэмцээнд оролцоогүй түүний хувьд “шийтгэлийн хугацаа” хэдийнэ дуусаж, өнөөдөр ч гэсэн талбайд гарах боломжтой боллоо.
445日