АРХАНГАЙ: Улсын чанартай зам дагуу 200 метр урттай ойн зурвас байгуулав
Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын харьяат ах, дүү сумын заан Н.Цэрэндорж, Н.Лувсандорж нарын үр хүүхдүүд Цэнхэр сумаар дайран өнгөрдөг улсын чанартай авто замын дагуу 200 метрийн урттай, 10 метрийн өргөнтэй хамгаалалтын хашаатай, гурван эгнээ бүхий ойн зурвасыг байгуулах ажлыг эхлүүлж, 300 гаруй улиас модыг энэ сарын 6-ны өдөр тарилаа.
591日