АРХАНГАЙ: Цасны зузаан 3-6 см-ээр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/ Архангай аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж байна. Өнгөрсөн шөнө Хашаат сумаас бусад сумын нутгаар 0.0-7.0 мм цас орсон байна.
Өнөөдөр өглөөний цаг уурын харуулын 8.00 цагийн мэдээгээр Батцэнгэл сумын нутгаар 22 см, Тариат, Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан сумын нутгаар 13-14 см, Тариат, Төвшрүүлэх, Булган, Жаргалант, Өгийнуур, Өндөр-Улаан, Хангай, Цахир суманд 11-18 см, бусад сумын нутгаар 0-8 см цастай байна. Цасны дундаж зузаан ихэнх нутаар өмнөх өдрийнхөөс 3-6 см-ээр нэмэгджээ.
Ихэнх нутгаар өнөөдөр цас үргэлжлэн орж, явган
цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг УЦУОШТ-өөс
анхаарууллаа.