Обама жилийн ажлаа дүгнэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-19 13:37:30

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зул сарын амралтаа авахаасаа өмнө жилийн эцсийн хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг АНУ шаардсаар байна гэдгийг, мөн Гуантанамогийн шоронгийн хоригдлын тоог цөөрүүлэхээ амлаад, ирэх оны төсвийг Конгресс баталсанд талархаж буйгаа илэрхийлжээ.  

Уур амьсгалын гэрээ, Ирантай байгуулсан цөмийн гэрээ болон Кубатай дипломат харилцаагаа сэргээснийг Америкийн удирдагч энэ жилийн гол үр дүнгээр нэрлэсэн байна.

Сэтгүүлчдийн дийлэнх нь олон улсын бодлоготой холбоотой, ялангуяа Сирийн хямрал болон терроризмтой хийж буй тэмцэлтэй холбоотой асуултууд тавьжээ. Обама “Лалын улс”-ыг дарах кампанит ажлыг эрчимжүүлэхээ амласан байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяатай холбоотой асуудлыг хөндөхдөө, Обама түүнийг “огцруулах ёстой” гэдэг байр суурь баримталж байгаагаа дахин мэдэгджээ.

Д.Жаргал

関連ニュース