Канадын Батлан хамгаалахын сайд Иракт гэнэтийн айлчлал хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-21 10:56:44

МОСКВА. /RIA Novosti/. Канадын Батлан хамгаалахын сайд Харжит Сажан ням гарагт Иракт гэнэтийн айлчлал хийсэн тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, тэрбээр Багдад хотод Иракийн Батлан хамгаалахын сайд Халид аль-Обейдитэй уулзсаныхаа дараа тус улсын хойд нутагт оршдог Эрбиль хотод Курдистаны бүс нутгийн засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй уулзсан байна.

Канадын Батлан хамгаалахын сайдын айлчлалын талаар аль ч талаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Иракаас “CF-18” сөнөөгч онгоцуудаа гаргаж, тус улсын хойд нутагт цэргийн сургагч нарынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Канадын Засгийн газар урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース