Японы сэтгүүлч Сирид хулгайлагдсан талаар мэдээлэл цуглуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Koydo/. Японы сэтгүүлч Зюмпее Ясудег зарим мэдээллээр, энэ оны долдугаар сард Сирид “Жебхат ан-нусра” бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт хулгайлсан талаар мэдээлэл цуглуулах бүхий л боломжийг Засгийн газар ашиглаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгджээ.
“Бид янз бүрийн эх сурвалжийг ашиглаж, зөв мэдээлэл авч, бүхий л хүчээрээ хариу арга хэмжээ авах бодолтой байна” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний сацуу Кишида энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. “Японы иргэдийн аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын чухал үүрэг юм” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.
Нэгэн зэвсэгт бүлэглэлийн барьцаанд одоог хүртэл байгаа сэтгүүлч Зюмпеег суллахад боломжтой бүхнийг хийхийг Японы Засгийн газарт уриалсан мэдээллийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага цахим хуудсандаа урьд нь мэдээлжээ.
Д.Жаргал