Бээжингийн томоохон түшмэл намаасаа хөөгдөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-05 14:49:36

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийсэл Бээжин хотын Коммунист намын хорооны орлогч дарга асан Люй Сивэнийг намаас хөөж, албан тушаалаас нь огцруулсан байна. Энэ тухай Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлжээ.

“Люй Сивэнь намын сахилга батыг ноцтой зөрчиж, авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглан гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ажилласан” гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна. Түүнийг мөн “ХКН-ын бодлогын гол асуудлуудыг үндэслэлгүйгээр шүүмжилсэн, өөрийн гэсэн бүлэг үүсгэсэн, мөн мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт” буруутгажээ.

Сахилга батыг хянан шалгах хороо Люй Сивэний хэргийг Прокурорын газарт шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

 

 

関連ニュース