Умард Солонгост жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-12 15:41:30

ПХЕНЬЯН. /TASS/. Энэ сарын 6-нд явуулсан устөрөгчийн бөмбөгийн туршилтыг дэмжсэн томоохон хэмжээний жагсаал Умард Солонгосын есөн мужид боллоо гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Умард Солонгосын Ардын армийн албан хаагчид, аюулаас хамгаалах хүчний байгууллагуудын ажилтнууд, бүс нутгийн төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, олон нийтийн холбооны гишүүд, сурагч, оюутнууд гээд олон мянган хүн есөн мужид болсон жагсаалд оролцсон байна.

Солонгосын хойгт цөмийн дайн өдөөх гэж АНУ эцэс төгсгөлгүй оролдож байгаа энэ үед Умард Солонгос ийм төрлийн туршилт хийх нь зүйтэйг жагсаалд оролцсон идэвхтнүүд онцлон тэмдэглэв. Мөн тэд, цөмийн зэвсэгтэй улсын хувиар Умард Солонгос хүч, нэр төрөө хамгаалах шийдвэр төгс гэдгээ харуулахаа нотолжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース