Сэжиг бүхий этгээдүүд баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-13 18:24:26

ЛОНДОН. /Prensa Latina/. Террорист ажиллагааг дэмжсэн байж болзошгүй сэжиг бүхий хоёр этгээдийг Их Британийн цагдаа нар баривчилсан байна.

BBC-ийн мэдээлж байгаагаар 25, 32 настай сэжигтнүүдийг Их Британийн төв Валсал дүүргээс баривчилжээ. 

Эрх бүхий байгууллага сэжигтнүүдийг шууд аюул занал учруулж чадахгүй гэж мэдэгдсэн учир мөрдөн шалгах явцдаа баривчилсан байна.

Францад болсон 130 хүний амь үрэгдсэн халдлагын дараа Европын орнууд аюулгүй байдлын янз бүрийн арга хэмжээг авч, лалын улсын сэжигтэй этгээдүүдэд тавих анхаарал нь өсөн нэмэгдсэн билээ.

12 дугаар сарын сүүлээр Их Британийн засгийн газар дөрвөн бүс нутгийн шинэ нэгж байгуулан 46300000 евро хуваарилан, терроризмтой тэмцэх 1900 албан хаагчийг ажиллуулж байна.

Х.Сарнай

 

関連ニュース