Хүндхэн өвөлжиж байгаа малчдад УЗН тусламж үзүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /Ifrc/. Хэт хүйтэрч, их цастай байгаагийн улмаас мал сүргээ алдах аюултай байгаа Монголын 1500 малчин өрхөд /7500 хүн/ тусламж үзүүлэх зорилгоор Олон улсын улаан загалмай болон улаан хавирган сар нийгэмлэгийн холбоо Гамшгийн яаралтай тусламжийн сангаас 157686 долларыг гаргажээ.
Монголын 16 аймгийн 50 суманд зудтай, 20 аймгийн 120 суманд зуд болж болзошгүй, өвөлжилт хүнд байгаа тухай тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.
Ирэх долоо хоногуудад цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур өдөртөө дунджаар Цельсийн -25 хэм, шөнөдөө дунджаар Цельсийн -40 хэм байх төлөвтэй байна. Цаг агаарын энэ байдал малчдад нэн хүндээр тусах юм.
Д.Нямтулга