Абайг судлах уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн төв номын сан номтой нөхөрлөх аяны хүрээнд их найрагч Абай Кунанбаевын нэрэмжит уралдаан зарлав.
-Уралдааныг удахгүй дүгнэж, гурван байр эзлүүлэн шагнал гардуулна. Уралдааны болзолд Абайн хорь хүртэл шүлэг, тав хүртэл сургаал үгийг цээжлэн уран унших, зарим бүтээлүүдээр нь театрчилсан тоглолт хийх зэрэг заалт хамрагдсан. ЕБС-ийн хүүхдүүдийн дунд их найрагчийн бүтээлийг уншиж судлах хөдөлгөөн өрнөв. Энэ нь тэдний авъасыг нээх, чадварыг нэмэгдүүлэх, ёс суртахууны хүмүүжилд нь тус нэмэр болох ач холбогдолтой гэж номын санч Ж.Жанна ярилаа.
Ш.Айзаря