Бурунди улсын нийслэлд халдлага болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-02-08 11:45:12

МОСКВА. /Sputnik/. Ням гарагт Бурундийн нийслэл Бужумбура хотод уг халдлага болж, өндөг зарж явсан хүүхэд амиа алдсан тухай Би-Би-Си мэдээллээ.   

Ирсэн мэдээнээс үзвэл, үл таних этгээдүүд хотын цэрэг, цагдаагийнхан руу тэсрэх бөмбөг шидсэний улмаас хэд хэдэн хүн шархадсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза хэдийгээр Үндсэн хуулийн дагуу хоёр удаа сонгогдсон учир дахин нэр дэвших эрхгүй боловч  гурав дахь удаагаа сонгогдох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээс хойш буюу 2015 оны дөрөвдүгээр сараас хойш Бурунди улс эмх замбараагүй байдалд оржээ. Түүний гурав дахь удаа сонгогдох санал нь тавдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гарахад хүргэсэн байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, 2015 оны дөрөвдүгээр сараас хойш Бурундид 400 гаруй хүний амь үрэгджээ.

Х.Сарнай

 
 

関連ニュース