Солонгос залуучууд дарханчуудад хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 11:09:36

Дархан-Уул аймгийн БСГ-ын “Насан туршийн боловсролын төв” нь аймгийн Засаг даргын дэмжлэгээр НХҮТ-ийн хуучин байрыг өнгөрсөн долдугаар сард хүлээн авч их засварын ажлыг эхлүүлсэн юм.

Уг байрын нэгдүгээр давхар болох нийтийн талбай болон хоёрдугаар давхарыг бүрэн засч тохижуулан гадна талбайг нь зүлэгжүүлэн ногоон байгууламж бий болгож мод тарих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн БНСУ-ын “Өсвөр үеийн залуучууд” ТББ-ын гишүүд тус байгууллагын хашаа, хашааны суурь, 2 сая 800 мянган төгрөгийн төсөвтэй сүүдрэвчийг барьж дуусган энэ сарын 11-нд хүлээлгэж өглөө. Засвар тохижилтын ажлыг гүйцэтгэхэд тусалсан Солонгосын залуучуудад аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун, тус газрын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэбилэг нар талархал илэрхийллээ. 

                                                                                                                                         Б.Норовсамбуу

 

関連ニュース
コメント