2016 онд ОХУ “америкчуудын хувьд гол аюул” байхаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-23 12:39:59

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкчууд одоо ОХУ-ыг “гол аюул” гэж үзэхээ больсон бөгөөд Орос улсын оронд Умард Солонгос орж байгааг “Gallup” төвөөс явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Уг санал асуулгыг даваа гарагт явуулсан байна.

Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 16 хувь нь Америкийн гол дайснаар Умард Солонгосыг нэрлэжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15 хувьтай байсан байна.

Харин санал асуулгад оролцогчдын 15 хувь нь ОХУ-ыг гол аюул гэж үзсэнээр ОХУ-ыг 3 хувь нь сайнаар хүлээж авах болжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 18 хувь байсан бөгөөд ОХУ америкчуудын хувьд гол аюулд тооцогдож байв. Гуравдугаарт, санал асуулгад оролцогсдын 14 хувь нь айж эмээж байгаа Иран улс, дөрөвдүгээрт 2014 онд “тэргүүлж байсан” Хятад улс өнгөрсөн жилийнхтэй адил 12 хувийн саналтайгаар орсон байна.

Сүүлийн гурван жилд АНУ-ын гол дөрвөн аюул ерөнхийдөө өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн аюулын түвшний дараалал нь өөрчлөгдсөнийг судалгааг хийсэн шинжээчид онцолж байна.

Энэ жилийн жагсаалтын тавдугаарт, террорист “Лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагаагаа явуулж буй улс орнууд орсон байна. Санал асуулгад оролцогсдын 5 хувь нь тус бүлэглэлийг гол аюул гэж үзжээ. Жагсаалтад мөн Ирак /5 хувь/, Афганистан болон Сири улс /4 хувь/ орсон байна.

Д.Жаргал

 

関連ニュース