НҮБ Сирид тусламж илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /ВВС/. Сирийн зүүн нутгийн Дайр-эз-Заур хотод НҮБ агаараас анх удаа тусламж хаяж, хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тус хот "Лалын улс" бүлэглэлийн бүслэлтэд байгаа билээ.
Сирийн Засгийн газрын хяналтад байгаа Дайр-эз-Заур хотод 21 тонн бүхий хүмүүнлэгийн тусламж агаараас хаясан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын тэргүүн Стивен О'Брайен Аюулгүйн зөвлөлд мэдэгдэв.
Тусламж хүрэх газартаа амжилттай хүрснийг анхан шатны мэдээллүүдээс авлаа гэж тэрбээр мэдэгджээ.
НҮБ-ын мэдээлснээр, бүслэлтэд байгаа Дайр-эз-Заур хотод 200 мянга орчим иргэн амьдарч байна.
Бүслэлтэд байгаа нутгуудад байгаа иргэдийн байдал эрс муудаж байгаа бөгөөд өлөн зэлмүүн байдал газар авч, хүмүүс өлбөрч үхэж байна гэж НҮБ мэдээлжээ.
Д.Нямтулга