Нарны эрчим хүчийг хөгжүүлэхэд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГРАБАТ. /ТАСС/. Саудын Арабын эрх баригчид нарны эрчим хүчинд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж тус улсын Эрчим хүч, аж үйлдвэрийн яамны төлөөлөгч Абдуррахман бен Мухаммед Абдулькарим Арабын эрчим хүчний асуудлаархи XI бага хурлын үеэр мэдэгджээ.
Төлөөлөгчдөд танилцуулсан Саудын Арабын эрчим хүчний 2020-2030 оны стратегид тэрбээр илүү хөгжингүй газрын тос олборлох аж үйлдвэр байгуулах саналыг тусгажээ. Түүнчлэн тэрбээр 2030 он гэхэд 200 гегаваттын хүчин чадалтай болохын тулд нарны эрчим хүчний хөгжилд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд ингэснээр 100 мянган ажлын байр бий болох, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал буурах боломжтой гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэжээ.
Э.Аянзаяа