Афганистанд халдлагын улмаас 28 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-28 17:10:48

КАБУЛ. /NHK/. Афганистанд бөмбөг дэлбэлэх хоёр цуврал халдлага болсны улмаас наад зах нь 28 хүн амиа алджээ.

Афганистаны нийслэл Кабул хотод, тус улсын Батлан хамгаалах яамны байрны урд нэгэн этгээд амиа золиослох халдлага үйлдсэний улмаас 15 хүн амиа алдаж, 33 хүн шархадсан гэж мэдэгдэв.

Уг халдлагын хариуцлагыг “Талибан” бүлэглэл хүлээсэн байна.

Дээрх халдлага болохоос хэдэн цагийн өмнө Афганистаны зүүн нутгийн Кунар мужид мотоциклтой этгээд бөмбөг дэлбэлжээ. Уг халдлага тус мужийн захиргааны ойролцоо болсон бөгөөд үүний улмаас наад зах нь 13 хүн амиа алдаж, 40 хүн шархаджээ.

Афганистанд болсон мөргөлдөөн, халдлагын улмаас 2015 онд тус улсын 11 мянга орчим энгийн иргэн амиа алдаж, шархадсан байна.

Д.Нямтулга
 

関連ニュース