АНУ: Сирийн гал зогсоох дэглэм амжилттай хэрэгжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-02 10:26:29

ВАШИНГТОН. /Xinhua/. Сирийн гал зогсоох дэглэмийг зөрчсөн ноцтой тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэнгүй гэж АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдэв.

Гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэх асуудал сүүлийн 24 цагт гарсангүй гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Тэрбээр, “Сирид хүчирхийлэл эрс багассаныг бид харж байна. Ямар ч эргэлзээгүйгээр, багасаж байна. Маш харьцангуй орчин учраас цаашид бид байдлыг аль болох ойроос ажиглах болно” гэж мэдэгдсэн байна.

Сирид гал зогсоох дэглэм тогтоохоор АНУ, ОХУ тохиролцсон нь энэ сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн билээ.

Д.Нямтулга

 

関連ニュース