"Чанжэн-7" зөөгч пуужинг энэ зун анх удаа хөөргөж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /TASS/. Хятад улс “Чанжэн-7” зөөгч пуужинг энэ оны зургадугаар сард анх удаа хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай тус улсын Пуужингийн техникийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Лян Сяохун мэдэгджээ.
“Пуужинг Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас хөөргөнө” гэж тэрбээр хэлснийг Синьхуа агентлаг уламжилсан байна.
“Чанжэн-7” пуужингийн хөөргөлт нь Хятадын тойрог замын станц байгуулах төслийн нэг хэсэг болно гэж Ля Сяохун урьд нь мэдэгджээ.
Хятад улс өөрийн гэсэн тойрог замын станцыг 2020 он гэхэд байгуулах төлөвтэй байна.
Д.Жаргал