Бруцеллёзын халдварлалт 0,5 хувьтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-15 16:14:19

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр малын бруцеллёзын халдварлалт 0,5 хувьтай гарч, төлөвлөгөөт тандалт шинжилгээний ажил 87 хувьтай хийгдсэн байна.


Аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь бруцеллёз өвчний тандалт шинжилгээг өнгөрөгч есдүгээр сараас хойш хийж, нийт 25649 дээж цуглуулан илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан 140 дээжид баталгаажуулах шинжилгээг хийхэд 95 хувийн үр дүнтэй гарсан байна.


Үүнийг баталгаажуулах шинжилгээг аймгийн мал эмнэлгийн эмч нар 11-р сарын 13, 14-ний өдрүүдэд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмчтэй хамтран хийж гүйцэтгэжээ.

関連ニュース