“Азийн хүүхдийн спортын их наадам-2020” хөтөлбөрийн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” хөтөлбөрийг аймгийн БТСГ-аас боловсруулан, батлуулж хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир спортын газар дээр 11 төрлийн спортын онол, практикийн сургалт ѳнѳѳдѳр эхэллээ. Тус сургалтад 33 багш-дасгалжуулагч, 86 тамирчин, спортын 11 төрлөөр хамрагдаж байна. Сургалт энэ сарын 15-нд дуусна. Үүний дараанаас багш, тамирчид аймаг, бүс, улсын болон олон улсын тэмцээн уралдаануудад орох гэнэ.
Энэ
хөтөлбөрийг Засгийн газрын
хэрэгжүүлж буй Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, аймгийн Засаг
даргын “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн зорилтыг
үндэслэн, тамирчдын амжилтыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа
юм. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог Азийн
хүүхдийн спортын их наадам 2020 онд Монгол Улсад болно. Энэ наадамд Архангай
аймгийн тамирчид өндөр амжилт гаргах том зорилго тавьж, бэлтгэлээ инхүү
эхлүүүлж байна.