Архангайд 26 өрх гэрээт малчнаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжиж, Батцэнгэл, Тариат, Эрдэнэмандал, Хангай, Цахир, Эрдэнэбулган суманд 26 ажил олгогч 26 өрхтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, мал маллах арга ухаанд сурган, дадлагажуулан ажиллуулж байна.
Гэрээнд тухайн гэрээт малчин нь орон гэргүй бол гэр, орон сууцаар хангах, хавар, зун ноос, ноолуур, цагаан идээний үеэр нэмэлт урамшуулал олгох заалттай. Мөн гэрээт малчны НДШ-ийг малчин ажил олгогч 50 хувийг, ХХҮГ-аас 50 хувийг, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ХХҮГ-аас 100 хувь төлж байгаа юм байна. Ажил олгогч малчин, гэрээт малчин хоёр нь гэрээний хугацаанд ямар нэг зөрчил, алдаа гаргаагүй бол нэг жилийн дараа малчин ажил олгогч нь ажил олгогчийг дэмжих урамшуулалт хамрагдах боломжтой юм байна. Харин гэрээт малчин нь хоёр жилийн дараа малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах хөтөлбөрт хамрагдах юм байна.
Малчин ажил олгогч нь гэрээт
малчин өрхийн 2 гишүүнд сар бүр тогтмол цалин олгох нөхцөлтэйгээр Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газар, сумын Засаг дарга, малчин ажил олгогч, гэрээт
малчин өрх хамтран ажиллах гэрээ
байгуулжээ.