Архангайд 65 өрхийг малжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газраас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Булган, Эрдэнэбулган, Цахир, Цэнхэр сумдад хэрэгжүүлж, цөөн малтай 65 өрхөд нийт 300.0 сая төгрөгийн мал худалдан авахад зуучилж малжуулан, залуу малчин өрхийн малын тоо толгойг өсгөн, өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
Мөн 65 өрхийн 130 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулан, аж ахуй бизнес эрхлэх арга барилд сургасан байна. Залуу малчдын туршлага солилцох уулзалт арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын фермерийн аж ахуйтай хамтран зохион байгуулж, 47 залуу малчин оролцсон байна.