Бруцеллёз өвчний гаралт 0.2 хувь хүртлээ буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Бруцеллёз өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг Архангай аймгийн Тариат сумыг сонгон авч, хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд бруцеллёз өвчинтэй тэмцэх загвар хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн, дөрвөн жилийн хугацаанд шинжилгээнд хамрагдсан хуц, ухны бруцеллёзын халдварлалт буюу эерэг урвалтай малын тоо 0,2 хувиар буурсан байна.
Өөрөөр хэлбэл, Хөтөлбөр хэрэгжих анхны жил бүх малын бруцеллёзын халдварлалт 18,4 хувьтай байсан бол хөтөлбөр хэрэгжиж дууссан буюу 2018 онд бруцеллёзын халдварлалт 0,2 хувь хүртлээ буурчээ.
Мөн дөрвөн жилийн хугацаанд шинжилгээнд хамрагдсан бухны бруцеллёзын халдварлалт буюу эерэг урвалтай малын тоо 14,8 хувиар буурсан, төл малд вакцин тарьсаны дараа мониторинг үнэлгээг жил бүр хийснээр вакцины дархлааг 90 хувьд хүргэсэн зэрэг үр дүнгүүд гарчээ.
2015-2018 оны хооронд Тариат сумын нийт
1682 бух, 2842 үнээ нийт 4524 бод малд бруцеллёзийн шинжилгээ хийжээ. Ингэхэд дээрх
нийт малын 465 буюу 10.3 хувь нь бруцеллёзийн эерэг урвалтай гарчээ. Энэ хугацаанд
153 өрхийн 1376 төл малд вакцин тарьж, дархлааг 90 хувьд хүргэсэн байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд сургалт
мэдээллийн ажлыг ч чамлалтгүй хийсэн байна. 2015- 2018 онуудад 150 удаагийн
сургалтыг 1641 иргэнд хийж 2295 ширхэг гарын
авлага, сурагчид, малчид гээд 1100 гаруй хүнд дүрс бичлэг бүхий мэдээлэл
хийжээ.
Энэ хөтөлбөрийг Монокогийн Засгийн газрын
санхүүжилтээр Францийн хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ОУБ,
Архангай аймгийн Малчдын
холбоо хамтран хэрэгжүүлсэн
“Нүүдлийн мал аж ахуйг
тогтвортой оршин тогтнох болон хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх
зорилгоор Хөдөө орон нутагт байх төрийн бус байгууллагуудын чадамжийг
бэхжүүлэх” төслийг хүрээнд хэрэгжүүлсэн.
Зорилго нь хүн, малын бруцеллёз
өвчинтэй тэмцэх загвар хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, өвчлөлийн гаралтыг
тогтоох, хянах, зохицуулах, өвчний
халдварлалтыг бууруулах тэмцэх арга
хэмжээг хэрэгжүүлэн ажиллах талаар хүн, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд,
Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж үр дүнг тооцох байлаа.