“Гоо даль-2018” шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-27 16:58:49

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оны амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдэд ээлтэй Аймгийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Гоо даль-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Гоо даль-2018” арга хэмжээ нь аймгийн шилдэг хүүхдүүд, шилдэг гэр бүлүүд, шилдэг залуучууд, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд ээлтэй сургууль, хүүхдэд ээлтэй цэцэрлэг, хүүхдэд ээлтэй дотуур байр, шилдэг хамтарсан баг, шилдэг хүүхдийн элч, гэр бүлийг дэмжигч байгууллага, залуучуудыг дэмжигч байгууллагуудыг тус тус шалгарууллаа.


Тухайлбал, 2018 онд гэр бүл, хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хамтран ажилласан байгууллага, хамт олон, шилдэг хүүхдийн элчийг шалгаруулахад “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар Хөгжимт драмын театр, “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ээр Ихтамир сумын хүүхдийн цэцэрлэг, “Хүүхдэд ээлтэй сургууль”-иар Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”-аар Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургуулийн сурагчдын дотуур байр, “Шилдэг хамтарсан баг”-аар Жаргалант сумын хамтарсан баг, “Шилдэг хүүхдийн элч”-ээр Хайрхан сумын хүүхдийн элч, Гэр бүлийг дэмжигч байгууллагаар Улсын бүртгэлийн хэлтэс, залуучуудыг дэмжигч байгууллагааар Онцгой байдлын газар тус тус шалгарлаа.


Энэ мэтчилэн 30 гаруй шилдгийн шилдгүүдийг шалгаруулж урамшуулав.

関連ニュース