Архангай аймаг адуу, үхэр, хониороо улсад тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-27 17:03:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны мал тооллогын урьдчилсан дүн гарч, энэ онд нийт 5.481 сая толгой мал тоолуулж, улсын хэмжээнд хоёрдугаар байрт орсон байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нийт малын тоо 180 мянга гаруй толгойгоор өссөн үзүүлэлттэй гарчээ. Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хашаат сумдад малын тоо буурсан ба малын тоогоо хамгийн их бууруулсан нь Хашаат сум 20709 тоогоор бууруулсан байна.


Харин бусад сумдад малын тоо 2597-30921 толгойгоор өссөн байгаа юм. Тухайлбал, Хайрхан сум 30 мянга гаруйгаар, Тариат 27 мянгаар, Эрдэнэмандал 25 мянга орчим толгойгоор, Жаргалант сум 22 гаруй мянгааар тус тус өсгөжээ.

Архангай аймаг өмнө жилүүдэд улсад хонь, үхэр хоёроор тэргүүлдэг байсан бол энэ жил адуу нэмэгдэж, адуу, үхэр, хониороо улсад тэргүүлж байна.


Энэ онд малчид тэмээг 128-аар, адууг 2826-аар, үхрийг 7623-аар тоог нь цөөрүүлсэн бол хонийг 123.274-өөр, ямааг 63.620 толгойгоор өсгөсөн байна.    

関連ニュース