Төрийн дээд одон медалиар 50 гаруй хүнийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-31 13:23:23

Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн удирдлагууд энэ сарын 29-ний өдөр гардуулж өглөө.


Энэ өдөр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 5, алтан гадас одонгоор 29, Цэргийн гавъяаны одонгоор 2, хөдөлмөрийн хүндэт медалиар 15, Цэргийн хүндэт медалиар 2 хүн тус тус шагнуулжээ.

関連ニュース