“Манлайлагч хүүхэд, манлайлагч багш”-ийг шалгаруулан урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд аймаг, бүс, тивийн хэмжээнд спортын төрлөөр амжилт гаргасан сурагчид, орон нутаг, бүс, улсын чанартай олимпиад, тэмцээн уралдаанд амжилт гаргасан сурагчид, бэлтгэсэн багш нарыг “Манлайлагч хүүхэд”, “Манлайлагч багш”-аар өргөмжлөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Багш, сурагчдыг
шалгаруулахдаа стандартын биелэлтэд ахиц гаргасан, Боловсрол, соёл, урлагийн
газрын болон Боловсролын үнэлгээний төвийн хөндлөнгийн шалгалтаар хангалттай
дүгнэгдсэн, “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд
хамт олноо манлайлан оролцсон зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Арга
хэмжээний үеэр 49 сурагч, 16 багшийг шагнан урамшууллаа.
Мөн аймгийн Боловсрол,
соёл, урлагийн газраас “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрүүдийн
хэрэгжилтийг дүгнэж, тайланг аймгийн удирдлагуудад танилцуулав.