Өлзийт, Хайрхан сум руу тавьж байгаа хатуу хучилттай авто зам энэ онд ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн 318 дугаар тэмдэгтээс Өлзийт сумын төвөөр дайран Хайрхан сум хүртэлх Хөвсгөл-Тариалан чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай 123 км автозамын барилгын ажил 2017 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 70 хувьтай байна.
Энэхүү хатуу хучилттай замыг концессийн гэрээгээр БНХАУ-ын “Шинжиан Шинпан”
ХХК барьж байгаа бөгөөд энэ оны III
улиралд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Зам ашиглалтад орсноор Хайрхан, Өлзийт сумын хувьд зах зээлд улам ойртож,
худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал цэцэглэн хөгжиж, ажлын байр
нэмэгдэн, ажилгүйдэл ядуурал буурч,
нийгэм эдийн засгийн хувьд эерэг үр дагавар авчрах, өөдлөн дэвжих үүд хаалга
бодитоор нээгдэнэ гэж үзэж байгаа юм.