Хотонт, Хашаат суманд "Тусгай зөвшөөрөл" арга хэмжээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-30 20:18:40

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хотонт сумын цагдаагийн алба хаагчид, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Тусгай зөвшөөрөл” арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус суманд архи согтууруулах ундаа, утаат тамхи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 10 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, гурван зөрчил илрүүлж, 15 нэр төрлийн 350 ширхэг архи согтууруулах ундааг битүүмжлэн, зөрчил дутагдлаа арилгатал худалдан борлуулахыг хориглосон байна.

Мөн хэсгийн төлөөлөгчийн албан мэдэгдэл өгөх, байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр зөвлөгөө өглөө.

Мөн Хашаат суманд ч “Тусгай зөвшөөрөл” арга хэмжээг мөн зохион байгуулжээ. Архи согтууруулах ундаа, утаат тамхи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 8 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, тамхи худалдан борлуулах зөвшөөрөлгүй 8 зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг түр түдгэлзүүлэн, албан мэдэгдэл өгчээ. Алба хаагчид арга хэмжээний хүрээнд эргүүл хяналтаа эрчимжүүлэн ажиллаж 40 зөрчилд 2.200.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

関連ニュース