Халхын Эрдэнэ Зая Бандида гэгээний эрдэнийн шүтээнийг Чулуут сумын хийдэд заллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Монгол орноо шашны гурван зул хэмээн алдаршсан дээдсүүдийн нэг Халхын Эрдэнэ Зая бандидын VII дүр Лувсанданзанпүлжүнжигмэд гэгээнтний лагшин шүтээнийг энэ сарын 5-нд аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн Хамба лам Х.Баасанжаргал, Гэсгү лам Н.Бэгзсүрэн тэргүүтэй лам нар Чулуут сумын хийдэд залан ном айлджээ.
Энэ үеэр ламын Цогцод өргөх ёслол болж, нутгийн сүсэгтэн олонд номын дуу сонсгон гэгээнтний гүдэнд мөргөл үйлдэж, буян хишгээ даатгажээ.
Энэ мэтчилэн 19 сумын хийд болоод
төрийн тахилгат хайрханы оройд гэгээнтний хайлсан шүтээнийг өргөх юм байна.