Хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-06 17:36:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 12 дугаар цэцэрлэг хүүхдүүддээ үндэсний өв соёлоо танин мэдүүлж, өвлүүлж, тоглож сургах зорилготойгоор хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулжээ.



Тус цэцэрлэгийн 100 гаруй хүүхэд монгол наадгайгаар тоглож, уламжлалт өв соёлоосоо суралцаж байна. Хүүхэд багачууд ч монгол найдгай тоглох, дуулж, бүжиглэх дуртай байгааг хөгжмийн багш нь хэлж байлаа.


Хүүхдүүдэд монгол ардын үлгэр туульс, дуу, ерөөл магтаалыг заахаас гадна алаг мэлхий өрөх, үүчүүр наадгайгаар өдөр бүр тоглож өв уламжлалаа танин мэдэж байна.

関連ニュース