Цахир сумын отрын адуун сүрэг онд мэнд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-07 15:56:53

Архангай /МОНЦАМЭ/. Цахир сумын Баянгол багийн малчид адуун сүргээ өвлийн отор хийж, бага ашигладаг таг цармын бэлчээртээ өвөлжлөө. Үүний үр дүнд 1500 орчим адуу онд мэнд орж, ойрын бэлчээрт гамтай байлаа гэж тус багийн малчид ярьж байна. Отор хийж өвөлжсөн адуучин залуус адуун сүргээ малчдад нь хүлээлгэж өгсөн байна.


Энэ үеэр сумын уяачдын холбоо санаачлан “Адуучин” тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээний эхний байруудыг Баянгол багийн адуучин Б.Нямдаваа, З.Батцогт, Ч.Отгонбаатар нар эзэлж, тусгай байрын шагналыг Цахир багийн адуучин Г.Батгэрэл хүртжээ.


Тэмцээнийг аймгийн аварга малчин, Алтан гадас одонт, адуучин Д.Ерэнтий гуайн үр хүүхдүүд ач зээ нар ивээн тэтгэж, малчин залуучуудыг шагнаж урамшуулсан байна. Д.Ерэнтий гуай нь Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн адууг олон жил үр бүтээлтэй маллаж, 1959 онд сумандаа анх Алтан гадас одонгоор шагнуулж байжээ.

関連ニュース