Голуудын мөсний зузаан 5-15 см нимгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-19 17:51:52

Архангай /МОНЦАМЭ/. Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойдтамир, Урдтамир голын мөсний зузаан 65-160 см-ийн зузаантай байсан ба энэ сарын эхээр 5-15 см-ээр нимгэрч, 50-145 см зузаантай болсон байна. Энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн жилийн мөн үеэс 10-55 см нимгэн мөстэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн “Чулуут-Чулуут” харуул орчимд харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан байна.

Иймд зам товчлох нэрээр голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчих, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

関連ニュース